Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа тєстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана.
Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мєн л тєстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд єєрийгєє vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь єєрийнхєє ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ.
Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ. Ямар ч гэсэн нэрний учрыг нь оллоо..
Хэрхэн хамгаалах вэ?
- Хэрвээ vнэхээр (уламжилалт) вируснаас найдвартай хамгаалагдахыг хvсч байгаа бол аюулгvй ажиллагаа сайтай UNIX, Windows NT, Windows 2000 гэх мэт vйлдлийн системvvдийг сонгохыг зєвлєж байна.
- Бусад vйлдлийн системvvдэд бол Вирусны хамгаалах программ хангамжыг байнга хэрэглэдэг байх.
- Гарал vvсэл нь сайн мэдэгдэхгvй (ж: Internet-с авсан) программуудтай болгоомжтой харицаж, аль болох ажиллуулахгvй байхыг хичээх хэрэгтэй.
- Уян дискнээс компъютерээ дахин ажиллуулахаас (restart) аль болох зайлсхийж байх.
- Microsoft-н программ хангамжын Macro Virus Protection гэсэн функцыг асаалттай байгаа эсэхийг шалгах. Мєн хавсаргасан программнуудыг битгий хэзээ ч ажиллууллахгvй байх.
- I Love You -тэй ижилхэн вируснуудын хувьд таны єєрийн чинь "сахилгаас" ихээхэн хамаарна. Хvлээн авсан email-д чинь attachment буюу "хавсаргалт" болгож явуулсан файлууд хэрвээ зургийн файль (.JPG, .GIF) , документ (.DOC, .XLS) байвал танд хор хєнєєл vзvvлж чадахгvй. Харин EXE, COM, BAT, VBS гэх мэт єргєтгєлтэй буюу ажиллуулж болдог файлууд бол таны компъютерт юу ч хийж чадна. Нэгэнт та эдгээр программуудад ажиллах зєвшєєрєл олгоод хулганаараа хоёр удаа даралт хийсэн тул… Иймээс email-д тань хавсаргалт болж ирсэн ажиллуулж болдог дээрхи єргєтгєлтэй файлуудыг ХЭЗЭЭ Ч битгий ажиллуулж байгаарай.