Monday, December 17, 2018
Sunday, December 16, 2018
Алтан овоо
Монголын эрсийн цог хийморийг бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул аймгийн төвөөс 180 км зайтай. Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, галт уулын хүрмэн чулуу их, амсар нь баруун хойшоо сэтэрч урссан. Дарьгангын байгалийн цогцолборт газарт багтана.
Дарь Овоог эрт үеэс нутгийн ард олон төдийгүй ихэс дээдэс тахиж шүтэж ирсэн гэдэг. Чухам хэдий үеэс тахиж шүтэж ирсэн нь тодорхойгүй боловч XIII зууны үед тахиж байсан гэж үзэх үндэс бий. Дарь Овоог урьд "Захын хар өндөр" хэмээн нэрлэдэг байсан хэмээн нуггийн хөгшид өгүүлсэн нь тун сонин юм. Дарьгангад Манжийн эзэн хааны сүрэг байгуулагдсаны дараа тус нутгийн тахилгат овоог бий болгох асуудлаар нутгийнхны дунд маргаан үүсэж, зарга тэмцэл болсны эцэст Манжийн хааны зарлигаар Дарь Овоог жил бүрийн хаврын эхэн сар ба зун хоёр удаа тахихаар болсон. Ийнхүү Дарь Овоог тахихдаа оройд нь гэр хэлбэртэй "Батцагаан" хэмэээх дугуй цагаан суварга барьж дээр нь олон давхар зузаалан алтадсан зэс ганжир шүншиглэн босгож тэр нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг болсноос "Алтан Дарь-Овоо" гэх болжээ. Мөн Манжийн хааны зарлигаар Орлой мэргэн хутагтыг Дарьгангачуудын шүтэж байх лам болгосон. Тэрээр Алтан Дарь Овооны жилийн хоёр тахилгыг удирдан явуулдаг байжээ.1911 оны Үндэсний хувьсгалаар Дарьгангачууд Монгол улсдаа нэгдэж, Богд хааны зарлиг ёсоор 1913 оны намрын дунд сарын 12-нд Алтан Дарь Овооны тахилгыг хийсэн байна. Овоог анх тахихдаа Богдын засгийн газрын Ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг олон түмэнд уншиж сонсгон, овоон сүмийн Орлой мэргэн хутагт, бусад лам нарынхаа хамт ном уншиж тахилгыг нээдэг байв. Энэ үед овоон дээр овооны сахиус болгож цагаан морь сэтэрлэж, хүж арцаар ариусган, рашаан, айраг, сүү зэргээр мялаах бусад ёслолыг гүйцэтгэдэг байна. Сүргийн гар бүр идээ, ууц, бөх, морины бай шагналын зүйлийг бэлтгэж ирдэг. Тахилгын үеэр овоог гурван удаа тойрч мөргөдөг. Дээд замаар лам, хэргэмтэн, дунд замаар эрэгтэйчүүд, доод замаар эмэгтэйчүүд тойрч явдаг ажээ.
Sunday, April 22, 2018
Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа тєстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана.
Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мєн л тєстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд єєрийгєє vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь єєрийнхєє ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ.
Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ. Ямар ч гэсэн нэрний учрыг нь оллоо..
Хэрхэн хамгаалах вэ?
- Хэрвээ vнэхээр (уламжилалт) вируснаас найдвартай хамгаалагдахыг хvсч байгаа бол аюулгvй ажиллагаа сайтай UNIX, Windows NT, Windows 2000 гэх мэт vйлдлийн системvvдийг сонгохыг зєвлєж байна.
- Бусад vйлдлийн системvvдэд бол Вирусны хамгаалах программ хангамжыг байнга хэрэглэдэг байх.
- Гарал vvсэл нь сайн мэдэгдэхгvй (ж: Internet-с авсан) программуудтай болгоомжтой харицаж, аль болох ажиллуулахгvй байхыг хичээх хэрэгтэй.
- Уян дискнээс компъютерээ дахин ажиллуулахаас (restart) аль болох зайлсхийж байх.
- Microsoft-н программ хангамжын Macro Virus Protection гэсэн функцыг асаалттай байгаа эсэхийг шалгах. Мєн хавсаргасан программнуудыг битгий хэзээ ч ажиллууллахгvй байх.
- I Love You -тэй ижилхэн вируснуудын хувьд таны єєрийн чинь "сахилгаас" ихээхэн хамаарна. Хvлээн авсан email-д чинь attachment буюу "хавсаргалт" болгож явуулсан файлууд хэрвээ зургийн файль (.JPG, .GIF) , документ (.DOC, .XLS) байвал танд хор хєнєєл vзvvлж чадахгvй. Харин EXE, COM, BAT, VBS гэх мэт єргєтгєлтэй буюу ажиллуулж болдог файлууд бол таны компъютерт юу ч хийж чадна. Нэгэнт та эдгээр программуудад ажиллах зєвшєєрєл олгоод хулганаараа хоёр удаа даралт хийсэн тул… Иймээс email-д тань хавсаргалт болж ирсэн ажиллуулж болдог дээрхи єргєтгєлтэй файлуудыг ХЭЗЭЭ Ч битгий ажиллуулж байгаарай.
Sunday, April 8, 2018
Microsoft excel programm ийн тухай
Excel программ нь хүснэгтэн мэдээлэл
боловсруулах зориулагдсан Microsoft office программын хүснэгтэн мэдээлэл нь эдийн засгийн
болон идэвх шинжилгээний тоотой судалгааг үр ашигтай боловсруулдагаараа
онцлогтой. Mivrosoft excel прогммын
home болон texten мэдээлэл оруулах хадгалах тэдгээрт дүн шинжилгээ хийх
тэдгээрийг график болон диаграммаар үзүүлэх томьёо болон фунц ашиглан зарим
хялбар тооцоо хийх мэдээлэлийн сан үүсгэх зэрэг асуудлыг тун хябар шийдэж
болхийн дээд windows үйлдлийн
системийн бусад программ муудтай зохицолдон ажилдаг.
Excel программийн ажлийн байрийг workbook.xlsx
2007-2016
Excel программийн ажлийн байрийг workbook.xls
2003 өмнөх
Subscribe to:
Posts (Atom)